Дэлхийн аварга хоёр хүчтэн ням гаригт эх орондоо ирнэ

2017 оны 09-р сарын 22 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21935626_1200043330127163_1058013248_n

Сүүлийн жилүүдэд манай залуус пауэрлифтингийн спортыг түлхүү сонирхох болсон бөгөөд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд гайхам амжилт үзүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө Чех улсад эхэлсэн  “GPC” мэргэжлийн пауэрлифтингийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын тамирчид хоёр алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо.  Ийнхүү дэлхийн аваргын титэмд хүрсэн ОУХМ Ш.Ариунбаатар Т.Амарзаяа нартаа баяр хүргэе. ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д “Rаw” пауэрлифтингийн төрөлд 320 кг штангтай сууж, тус төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.. Тэрээр ДАШТ-ээс долоо дахь медалиа хүртэж байгаа нь энэ юм.  ОУХМ Т.Амарзаяа насанд хүрэгчдийн ангиллын -90 кг-д “RAW” пауэрлифтингийн төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн болов. Дэлхийн аваргууд  ням гаригт эх орондоо ирнэ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх