Сүүлийн жилүүдэд манай залуус пауэрлифтингийн спортыг түлхүү сонирхох болсон бөгөөд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд гайхам амжилт үзүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө Чех улсад эхэлсэн “GPC” мэргэжлийн пауэрлифтингийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид хоёр алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Ийнхүү дэлхийн аваргын титэмд хүрсэн ОУХМ Ш.Ариунбаатар Т.Амарзаяа нартаа баяр хүргэе. ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д “Rаw” пауэрлифтингийн төрөлд 320 кг штангтай сууж, тус төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.. Тэрээр ДАШТ-ээс долоо дахь медалиа хүртэж байгаа нь энэ юм. ОУХМ Т.Амарзаяа насанд хүрэгчдийн ангиллын -90 кг-д “RAW” пауэрлифтингийн төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн болов. Дэлхийн аваргууд ням гаригт эх орондоо ирнэ.
Н.Дөл