“Монголоо мэдэж, бүтээж амьдаръя” лекц боллоо

2017 оны 04-р сарын 14 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
lets

Сүүлийн үед олон нийтийн дунд өсвөр үеийнхэн, залуучууд Монгол ёс заншил, өв уламжлалаа мэдэхгүй байна хэмээх шүүмжлэл ихээхэн яригдах болсон.

МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриатай ажиллаж байгаа билээ. Энэхүү уриалганы хүрээнд 2016 оны “Тэргүүний залуу сургалтын менежер”-ээр шалгарсан Н.Пүрэвсүрэн багштай хамтран  БЗД-ийн 44-р сургуулийн төгсөх ангийн 120 гаруй сурагчдад “Монголоо мэдэж бүтээж амьдаръя” лекцийг зохион байгууллаа.

Лекцийг “Буган Сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалан  орсон юм. Лекцээр өсвөр насныхан Монгол өв соёлоо дээдэлж, Монгол хүний үнэ цэнийг мэдэрч, эх орныхоо сайн сайхны төлөө хичээнгүйлэн суралцах хэрэгтэй.  Улсын хөгжил тухайн улсын иргэдээс шууд шалтгаалдаг учраас бага наснаасаа өөрийгөө хөгжүүлж байх нь зөв, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байх нь чухал гэдгийг онцлон хэллээ. Мөн Монгол өв соёл, уламжлалаа ямагт санаж, мартахгүй байхыг Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучууддаа захисан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх