Сүүлийн үед олон нийтийн дунд өсвөр үеийнхэн, залуучууд Монгол ёс заншил, өв уламжлалаа мэдэхгүй байна хэмээх шүүмжлэл ихээхэн яригдах болсон.
МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриатай ажиллаж байгаа билээ. Энэхүү уриалганы хүрээнд 2016 оны “Тэргүүний залуу сургалтын менежер”-ээр шалгарсан Н.Пүрэвсүрэн багштай хамтран БЗД-ийн 44-р сургуулийн төгсөх ангийн 120 гаруй сурагчдад “Монголоо мэдэж бүтээж амьдаръя” лекцийг зохион байгууллаа.
Лекцийг “Буган Сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалан орсон юм. Лекцээр өсвөр насныхан Монгол өв соёлоо дээдэлж, Монгол хүний үнэ цэнийг мэдэрч, эх орныхоо сайн сайхны төлөө хичээнгүйлэн суралцах хэрэгтэй. Улсын хөгжил тухайн улсын иргэдээс шууд шалтгаалдаг учраас бага наснаасаа өөрийгөө хөгжүүлж байх нь зөв, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байх нь чухал гэдгийг онцлон хэллээ. Мөн Монгол өв соёл, уламжлалаа ямагт санаж, мартахгүй байхыг Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучууддаа захисан юм.