Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.
Нас барсан эмэгтэй Завхан аймгийн Идэр сумын төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан Т гэгч дөч орчим насны хүн байжээ.
Талийгаач нөхөр, хоёр хүүхдийн хүн амьдардаг байсан бөгөөд нэг хүүхэд нь тусдаа гарсан, нөгөө нь оюутан ажээ.
Түүнийг Ардчилсан Намын шинээр томилогдсон дарга нь ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул сэтгэл санааны дарамтад орж, амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэнэ. Талийгаач эмэгтэй 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй байжээ.