Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаажээ

2017 оны 03-р сарын 29 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ider zurag(1)

Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Нас барсан эмэгтэй Завхан аймгийн Идэр сумын төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан Т гэгч дөч орчим насны хүн байжээ.

Талийгаач нөхөр, хоёр хүүхдийн хүн амьдардаг байсан бөгөөд нэг хүүхэд нь тусдаа гарсан, нөгөө нь оюутан ажээ.

Түүнийг Ардчилсан Намын шинээр томилогдсон дарга нь ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул сэтгэл санааны дарамтад орж, амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэнэ. Талийгаач эмэгтэй 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй байжээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх