Айлын цоож эвдэж үнэт эдлэл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын цоож эвдэн, гэрээс нь дунд гарын манан хөөрөг, дээлийн мөнгөн товч, гурван хурган дотортой дээл хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ч.Наранбат, цагдаа цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр нар шуурхай ажиллан илрүүлж, сэжигтэн Б-г баривчилжээ.
Иймд иргэд та бүхэн гэрээ эзэнгүй орхиж явах болсон тохиолдолд хажуу айл болон хамаатан садандаа захиж үлдээх, гэр, байшингийнхаа хаалга, цонхны түгжээг сайжруулах зэргээр орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү гэж Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.