Үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа

2017 оны 02-р сарын 23 өдөр, 17 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unet

Айлын цоож эвдэж үнэт эдлэл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын цоож эвдэн, гэрээс нь дунд гарын манан хөөрөг, дээлийн мөнгөн товч, гурван хурган дотортой дээл хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ч.Наранбат, цагдаа цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр нар шуурхай ажиллан илрүүлж, сэжигтэн Б-г баривчилжээ.

Иймд иргэд та бүхэн гэрээ эзэнгүй орхиж явах болсон тохиолдолд хажуу айл болон хамаатан садандаа захиж үлдээх, гэр, байшингийнхаа хаалга, цонхны түгжээг сайжруулах зэргээр орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү гэж Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх