Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 37 насандаа өвчний улмаас бурхны орныг зорьсон.
Талийгаач Токитэнкү А.Хүчитбаатарыг хоёрдугаар сарын 7-нд Токиод нутаглуулахаар болжээ. Японы иргэн болж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг энэ нутагт өнгөрүүлсэн тул талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслолыг япон заншлаар гүйцэтгэх аж.
Салах ёс гүйцэтгэх ёслолыг хоёрдугаар сарын 6-ны даваа гаригийн 17.00 цагт эхлүүлэх бөгөөд маргааш өдрийнх нь 11.30 цагт эцсийн замд нь үдэх тухай Японы “Асахи” сонин мэдээлжээ. Ёслол Токио хотын Эко-ин сүмд болно.
ичинхорлоогийн бүргэд шүлэг гэнэт санагдчихлаа