Токитэнкү А.Хүчитбаатарыг Токиод нутаглуулахаар болжээ

2017 оны 02-р сарын 01 өдөр, 18 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huchit

Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 37 насандаа өвчний улмаас бурхны орныг зорьсон.

Талийгаач Токитэнкү А.Хүчитбаатарыг хоёрдугаар сарын 7-нд Токиод нутаглуулахаар болжээ. Японы иргэн болж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг энэ нутагт өнгөрүүлсэн тул талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслолыг япон заншлаар гүйцэтгэх аж.

Салах ёс гүйцэтгэх ёслолыг хоёрдугаар сарын 6-ны даваа гаригийн 17.00 цагт эхлүүлэх бөгөөд маргааш өдрийнх нь 11.30 цагт эцсийн замд нь үдэх тухай Японы “Асахи” сонин мэдээлжээ. Ёслол Токио хотын Эко-ин сүмд болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.21.106.***)
    2017/02/02 17:24

    ичинхорлоогийн бүргэд шүлэг гэнэт санагдчихлаа

    (0) (0)