Чацархайг бүхэл эрхтэн гэж үзэхээр боллоо

2017 оны 01-р сарын 06 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
хамгийн найрсаг хүсүүс хэрэглэа2

Ирландын Лимерикийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа анагаах ухаанд нэгэн шинэ ойлголтыг гаргаж иржээ. Тухайлбал ходоод нарийн гэдсийг холбодог чацархай нь жижиг хэсгүүд буюу тархмал эд гэгдэж байсныг “ үргэлжилсэн цул эрхтэн” гэж үзэн эрхтний ангилалд багтаажээ. Судлаач, мэс заслын эмч, фропессор Ж.Келвин Коффи “ Чацархайг эрхтний ангилалд багтааснаар хоол боловсруулах замын өвчнүүдийг эмчлэхэд томоохон дэвшил болно. Бид чацархайн анатоми болон бүтцийг нарийвчлан судалсан байгаа. Одоо тус эрхтний үүргийг судлах шаардлагатай. Улмаар энэ нь бүхэл эрхтэн гэдгийг батлах юм” гэжээ.

Сонирхуулахад Леонардо Да Винчи 500 гаруй жилийн өмнө чацархайг “эрхтэн” гэж тодорхойлж байсан бол судлаачид үүнийг үгүйсгэсээр иржээ. Харин саяхан анагаах ухааны нэвтэрхий толь буюу “Grays anatomy”-д   чацархай “ эрхтэн” гэж тодорхойлжээ. Ингэснээр хүн 78 эрхтэнтэй гэгддэг байсан бол 79 эрхтэнтэй болж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх