Ирландын Лимерикийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа анагаах ухаанд нэгэн шинэ ойлголтыг гаргаж иржээ. Тухайлбал ходоод нарийн гэдсийг холбодог чацархай нь жижиг хэсгүүд буюу тархмал эд гэгдэж байсныг “ үргэлжилсэн цул эрхтэн” гэж үзэн эрхтний ангилалд багтаажээ. Судлаач, мэс заслын эмч, фропессор Ж.Келвин Коффи “ Чацархайг эрхтний ангилалд багтааснаар хоол боловсруулах замын өвчнүүдийг эмчлэхэд томоохон дэвшил болно. Бид чацархайн анатоми болон бүтцийг нарийвчлан судалсан байгаа. Одоо тус эрхтний үүргийг судлах шаардлагатай. Улмаар энэ нь бүхэл эрхтэн гэдгийг батлах юм” гэжээ.
Сонирхуулахад Леонардо Да Винчи 500 гаруй жилийн өмнө чацархайг “эрхтэн” гэж тодорхойлж байсан бол судлаачид үүнийг үгүйсгэсээр иржээ. Харин саяхан анагаах ухааны нэвтэрхий толь буюу “Grays anatomy”-д чацархай “ эрхтэн” гэж тодорхойлжээ. Ингэснээр хүн 78 эрхтэнтэй гэгддэг байсан бол 79 эрхтэнтэй болж байна.
С.Атарцэцэг