АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нар өнгөрсөн онд 436.065 долларын орлого олсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн татварын тайланг Цагаан ордны хэвлэлийн алба баасан гарагт нийтэлсэн байна. Тэд татварт 81.472 доллар төлж, 2015 онд олсон орлогынхоо 14.7 орчим хувийг буюу 64.066 долларыг буяны янз бүрийн байгууллагуудад хандивласан байна. Хамгийн их хэмжээний хандивыг “Fisher House” санд өгчээ. Америкийн цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлд эмнэлгийн мэргэжлийн тусламж үзүүлдэг энэ санд 9.066 доллар хандивласан байна. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден, түүний гэргий Жилл нар 2015 онд 392.233 долларын орлого олжээ. Тэд холбооны орлогын татварын санд 91.546 доллар тушаасан бол буяны байгууллагуудад 6.600 гаруй доллар хандивласан байна. АНУ-д дөрөвдүгээр сарын 15-наас өмнө татварын тайлангаа танилцуулах ёстой юм.
АНУ-ын ерөнхийлөгч нарын гэр бүлийн татварын тайланг нийтэлжээ
2016 оны 04-р сарын 18 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )