Муу боловсруулсан, чанар муутай хоол хүнс хэрэглэснээс, их айж цочсоноос бөөрөнд чулуу үүснэ. Харин эмнэлгийн бус аргаар яулуунаас салж болох уу гэдэг асуулт олон хүний санааг зовоодог. Хусны навчийг ашиглан чулууг хөөж болдог аж. Хавар эрт хус гөлөглөхөд нялх навч цухуйна. Эхлээд навч нь наалдамхай байна. Гэвч томрохын хирээр наалдамхай чанар нь алдагдана. Тэр үед навчнуудыг түүж авна. Гуравхан хоногт амжиж хэрэглэхгүй бол навчны анагаах нөлөө багасгана. Тиймээс цагт нь хурааж, амжиж ашиглах нь чухал юм. Түүсэн навчсаа цаасан дээр дэлгэж сүүдэрт хатаана. Нарны гэрэл тусчихвал навчсын биологийн идавхт бодисууд алга болно шүү дээ. Хатаасан навчсыг даавуунд хадгална.
Хэрэглэх арга: Нэг халбага хатаасан навчийг нэг стакан буцалсан усанд хийж, халуун усанд 20-30 минут хандална. Хандаа цай шиг өдөрт гурваас дөрвөн удаа ууж болохоос гадна өлөн элгэн дээрээ уудаг. Хэрвээ нэг халбага зөгийн бал нэмж, халуун бүлээнээр нь уувал эмчилгээний чанар нь улам сайжирна. Дараагийн өдөр нь уух хандаа шинээр бэлдэнэ. Элстэй шээх хүртлээ ингэж ууна. /элс гэдэг бол бөөрний чулуу хайлж байгаагийн шинж юм/Гэхдээ сараас илүү хугацаагаар ууж болохгүй, учир нь бие махбодь дасчихдаг. Сар уусны дараа хоёроос гурван сар завсарлаж, курс эмчилгээг дахин давтана.