Улс орноо цөмийн хаягдлын хогийн цэг болгохгүйн төлөө тэмцэнэ

2016 оны 03-р сарын 29 өдөр, 09 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ ээлжит бус чуулган зарлан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон улсын гэрээ конвенциудад нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж байна.

Улс орноо олон улсын цөмийн хог хаягдлын цэг болгохгүйн төлөө Эвлэн Мандуулах Хүчнээс энэ үйл ажиллагааг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд эсэргүүцлийн албан бичиг, судалгааны баримт бүхий материалыг хүргэхээр шийдвэрлэсэн юм.

Улс орны аюулгүй байдалтай холбоотой энэхүү эмзэг асуудлаар ЭМХ байр сууриа илэрхийлэхээр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутанд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх