Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал”-ын довтлогч Криштиану Роналду зодгоо тайлсныхаа дараа юу хийж мэдэх талаараа ярьжээ.
“Надад загварын ертөнц таалагддаг. Энэ бол миний ойлгож, мэдрэхийг хүсэж байгаа зүйл. Би аль болох сайхан хувцаслахыг хичээдэг. Мөн гоё харагдахыг хүсдэг. Хувцаснаас гадна үс засалт маш чухал. Надад өөрийн гэсэн брэнд байгаад би баярладаг. Энэ бүхэн намайг аз жаргалтай болгодог юм. Ер нь хүмүүс загварын чиг хандлагыг дагадаг. Би тэдний нэг. Аливаа үйл явдал, арга хэмжээнд оролцохдоо тохирсон хувцас өмсөхийг хичээдэг. Миний гол зорилго бол өөрийн нэрийн брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх явдал юм. Тамирчны замналаа дуусгаад загварт өөрийгөө зориулна даа” хэмээн Роналду өгүүлэв