Аавтай минь бүжиглээч

2018 оны 05-р сарын 28 өдөр, 19 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bujig

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм єдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч єрєєн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.

Євлийн шєнийн гудамжнаа цасан ширхэг зєєлєн хаялж байгаа ч хvмvvс хурдан хурдан алхах нь цаанаа жиндvv байгаа бололтой. Гав ганцаар vлдсэндээ тэрvv хєнгєн уйтгарт автан гараа зєрvvлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно. Би єнєєдєр арван зургаан настай. Єчигдєр би арван зургаан нас хvрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л єєр аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бvгдийг єєрєє хийж, єнєє цагийн хvvхдvvд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай єєр утгаар хvлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж.
Ээж маань харин утсаар ярьсангvй. За даа хэд хоногийн дараа “ ярих гэсэн чинь зав гардаггvй” гэдэг ч юмуу ямар нэг юм хэлэх байх. Сvvлийн хэдэн жил нэг тиймэрхvv л байгаам. Єчигдєр оройхон хэдэн найзууд ирж баяр хvргээд, кино vзэхээр гарахад аав маань нэг л єєр хайрласан, харамлсан харцаар харж “миний охин болгоомжтой яваарай” гэсээр vлдсэнсэн. Сая яагаад ч юм аавыгаа єрєвдєх шиг санагдлаа. Єнєєдєр аав маань ажлынхаа газрын vдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой эргэцээд л, ээрээд л байсан. Манайх гэдэг саяхан л элэг бvтэн , бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бvv мэд намайг аравтай байхад ээж маань гадаадад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл єнєє гайтай виз гэдэг нь гардаггvй ээ. Эхний vед ээж маань єдєр алгасахгvй шахам утсаар ярьж, гэр орноо цэвэр байлгах, аавыгаа харж хандах, єєрєє ч удалгvй ирэх тухай ярьдаг байсансан. Хаа нэг хvнээр хэдэн тєгрєг,хувцас хунар, чихэрхэн явуулна. Мєнгийг нь мэдэхгvй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хvлхэж, гоё хувцас ємссєн ганган охин таваргадаг байж дээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг єнгєрч нэг мэдэхэд зургаан жил єнгєрчээ. Ээжийн минь ярих ч цєєрсєєр сvvлдээ тєрсєн єдрєєр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил тєрсєн єдрєєр ч ярьсангvй дээ. Хєєрхий аав минь єчигдєр “утсаа чєлєєтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж л байсан байхдаа. Аав ээж хоёр маань єндєр, нуруулаг, царайлаг, бас олон найз нєхєдтэй болоод тэрvv манайхаар их хvн орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн vдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Євлийн євгєн тэнд очсон хvvхдvvдэд бэлэг єгєєд л, томчууд тэнд бvжиглээд л… Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гvн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан.
Тэр хоёр бvжиг эргээд л, эргээд л . . . Би тэр хоёрыгоо хараад “энэ манай ээж аав хоёр“ гээд л хавийн хvмvvст хэлээд л . . . Бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “одоо охиноо баярлуулнаа” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтиран гулган тоглоод л . . . гоё байжээ. Бараг энэ мєч бидний хамтаа байсан хамгийн сvvлчийн мєч байх. Тэрнээс хойш аав маань зургаан жил тэр vдэшлэгэндээ яваагvй юм. Энэ жил би бvр эртнээс vглэж, хэлж байж, зарим нэг юман дээр “намайг ингэвэл та vдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арайхийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын ємнє дєє би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мєнгийг миний нэр дээр хадгалсан хадгаламжийн дэвтэр, єєр бас нэг захиа олсон юм. Тэр нь ээжээс аавд гурван жилийн ємнє бичсэн захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг vзэх vзэл, аавыгаа vнэлэх vнэлэмжийг орвонгоор нь єєрчилсөн юм даа. Тэр захианд ээж маань хvний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгvй боллоо гэхэд ямархан хэцvv байснаа хvртэл бичиж. Энэ хvртэл уншиж байхдаа би ээжийгээ єрєвдєж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хvний нутагт таних мэдэх хvнгvй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн боловч сайн хvн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн нэг хvнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр єєрийгєє олиггvй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн мэдэрч байгаа хэдий ч єєрийгєє татаж авч чадахгvй байсаар тэр хvнтэйгээ дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.
Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад гэхдээ vvнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгvй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианыхаа тєгсгєлд чамд хэлэхэд хичнээн хэцvv байгаа ч охиноо єєр дээрээ авч энэ сайхан газарт єсгєж хvмvvжvvлмээр байна. Чамайг охиныхоо ирээдvйг бодоод зєвшєєрнє гэдэгт найдаж байна гэжээ. Энэ хvртэл уншаад би аавыгаа ямар их єрєвдсєн гээ. Муу аав маань аль гурван жилийн ємнє энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгvй л юм даа. Зарим аавууд иймэрхvv юм болохоор амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хvvхэн болоод л, vр хvvхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгvй юм. Харин ч улам бvр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Єчигдєр аав маань “миний охин одоо хvний зэрэгт хvрэх нь. Яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгvйгээр єнчин юм шиг л байгаа даа” гэж байсан. Бодвол “нээрээ л сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Vгvй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгvй. Єд сєд нь ургаад, цаг нь болохоор ямар ч ангаахай vvрээ орхин нисдэгийн адил би нэг л єдєр нисэх л болно. Тvvнээс биш энэ нь арай илvv дээр, тэр нь арай илvv гоё тансаг гэж л таныгаа орхихгvй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хvн болгон тєрvvлснийг нь бодоод буруутгаж чадахгvй нь. Буруутгалаа гээд бvх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсан даа . . . Одоо би тэс єєр юм хvсч байна. Бvр асар ихээр хvсч байна. Хэн нэгэн танихгvй эгч, аавтай минь бvжиглээсэй гэж. Бvр эргэлдэнхэн, эргэлдэнхэн бvжиглээсэй. Усыг эргvvлэхээр цацардаг шиг, аавын минь сэтгэл доторхи гунигийг гадагшаа гартал нь эргэлдэж бvжиглээсэй. Би ингэж л хvсэж байна. Vнэхээр шvv . . .
. . . Ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хєєслєхєд, хєєрхий ингэ том том нулимс бємбєрvvлэн байж ботгоо vнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа . . .

зохиолч Т.Бум-Эрдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. нэр
     (103.50.207.***)
    2016/04/20 16:46

    сайхан өгүүллэг байна. ухаантай л юм

    (0) (0)