Жүржийн шүүсээр өдөр бүр нүүрээ арчвал сэвх бүдгэрнэ. Хөвөнгөөр нүүр, хүзүү, цээжээ арч. 1-2 цагийн дараа хүйтэн усаар булхаж, арчихгүйгээр хатаагаарай. Мөн ширүүн арьсыг зөөлрүүлэхийн тулд ургамлын тосыг, жүржтэй хандалж “Тохой, хөлийн ул” зэргийг арчина. Жүрж нь витамин С-ээр баялаг тул ханиаданд тустай бөгөөд халуурахад хэрэглэвэл нэн тустай гэнэ. Хүмүүс тэр бүр мэддэггүй апельсиныг тамхи татдаг хүмүүс идэж байвал тамхины хорыг нь саармагжуулдаг байна. Илүүдэл жинтэй охид бүсгүйчүүддээ зөвлөхөд жүрж жимсийг 7 хоногийн 2 өдөр хоол хүнсэндээ хэрэглэвэл турахад тустай аж.
Жүрж жимс эрүүл мэндэд тустай
2017 оны 10-р сарын 17 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )