Бяцхан гүнж, ханхүү нар хөлд орж байна уу?

2018 оны 03-р сарын 23 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
kNXHD

Хүүхэд хөлд ороход бид бүгд баярлана. Дөнгөн данган алхаж буй сониучхан жаалд аюул болох зүйл гэрээр дүүрэн байдгийг заримдаа бид анзаардаггүй.
Цахилгааны залгуур, нүх: Хүүхдэд харагдаж, хүрэхээргүй газар байрлуулах эсвэл зориулалтын пластик бүтээдэг хайрцаг байдаг. Залгуурыг нүхийг бөглөдөг бөглөө бас бий.
Ширээний өнцөг: Хүүхэд хамгийн олон удаа мөргөж гэмдтэг тавилга бол ширээ, сандлын өнгцөг байдаг. Өнцөгт угладаг зориулалтын зүйл байдаг. Хэрэв авах боломжгүй бол гарын доорх материал ашиглан өнцгийг дарж болно.
Цонх, тагтан: Хүүхэд нас бага тул цонх, тагтан руу гараад явчихгүй байх гэж санаа амарч болохгүй. Санаанд ормооргүй түгжээ, бариулыг мутлаад гарах ч тохиолдол бий тул түгжээг бэхэлж, цонх, тагт онгорхой үед хүүхдээ хараанаас салгаж болохгүй
Гал тогооны өрөө: Хамгийн их аюултай өрөө. Цахилгаан зуух, ус буцалгагч, хутга гээд болохгүй бүх зүйл бий. Гал тогооны өрөө рүү орох хэсэгт зориулалтын хашаа байрлуулах нь хамгийн оновчтой арга. Хэрэв хашаа авах боломжгүй бол гал тогооны бүх шургуулга, цахилгаан зуух, хөргөгчинд зориулалтын нэмэлт түгжээг байрлуулах хэрэгтэй
Угаалтын өрөө: Жорлонгийн зориулалтын тагийг зайлшгүй байрлуулах хэрэгтэй. Ирсэн зочдод хэрхэн онгойлгохыг найрсагаар тайлбарлахаа мартуузай.
Гэрээ хичнээн ихээр хүүхдэд аюулгүй болгож тохижуулсан ч бага насны, ялангуяа хөлд орж буй хүүхдийг их бага хэмжээгээр хэзээ ч эзэнгүй орхиж болохгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх