Хүүхдэд биеийн эрхтэнийг хэрхэн заах вэ?

2018 оны 03-р сарын 09 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baby1

Хүүхэд ой нэг, хоёр сартайгаас эхлэн биеийн эрхтэнүүдээ илүү сонирхож, юу гэж нэрлэдэг, хаана байрладагийг сурч эхэлдэг. Заавал энэ мөчийг хүлээлгүйгээр хүүхэддээ хамар нь энэ байна, гар нь хаана байна, хүн чихээрээ юм сонсдог, нүдээрээ хардаг гэх мэтээр бүр багаас нь хэлж өгч байх хэрэгтэй. Хүүхдэд аливаа юмыг нас бага гэлтгүй дахин давтан хэлэх бүр тархинд нь хоногшиж нэг л өдөр жижигхэн амнаас нь үгс ундарч эхлэх агаад бяцхан хуруугаараа хамраа заах гэж онож ядах нь үнэхээр эгдүүтэй.
Ихэнх хүүхэд хоёр нас хүрэхэд ойролцоогоор 10 төрлийн эрхтэнээ зааж чаддаг. Хүүхэд бүрийн хөгжил харилцан адилгүй учраас зарим хүүхэд ой таван сартайдаа арваас илүү эрхтэнээ зааж, тэр ч байтугай хэлж чаддаг болсон байдаг.
Дараах аргаар хүүхэддээ эрхтэнээ хэрхэн нэрлэн зааж сургахад тусалж болно.
 Дуу, шүлэг : биеийн эрхтэнийг зааж нэрлэсэн хөдөлгөөнт дуу дуулж, шүлэг унших
 Илүү хөгжилд: өөрөөс нь эхэлж чих нь хаана байна гэж асууж заалгасны дараа ээжийнх нь чих хаана байна гэж зөрүүлэн асуух маягаар тоглоом зохиох
 Зураг ашигла: цаасан дээр хамар, чих, ам гэх мэт эрхтэнүүдийг томоор зурж таалгаж тоглох
 Ном унших: биеийн эрхтэнүүдийг таниулсан ном уншиж өгөх, энгийн зурагтай номноос зааж өгөх

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх