Үсчинд хүүхдээ аваачих гэж төрөл бүрийн арга хэрэглээд заримдаа уур чинь хүрэх үе гардаг уу? Тэгвэл энэ асуудлыг гэртээ амархан шийдэнгээ давхар мөнгөө хэмнэх боломж байна.
Хүүхэд дассан орчиндоо, аав, ээжээрээ үсээ тайруулахдаа айж уцаарлах нь ховор байдаг гэнэ. Ингээд дагаад хийгээрэй.
- Гэрээ бяцхан салон болгон өөрчил. Үүнд сандал, сам, чийгтэй алчуур, нөмрөг, иртэй хайч, хүүхэд барьж саатах тоглоом хэрэгтэй
- Үс тайрахын өмнө үсийг нь угааж улам асуудал нэмж байснаас шүршдэг хошуутай саванд ус хийж үсийг нь норговол илүү хөгжилтэй болно
- Хүүхэд эхний хэдхэн минутанд хөдлөлгүй суух магадлалтай тул энэ боломжийг ашиглан ур талын хэсгийг нь тайр.
- Үсийг нь ерөнхийдөө тэнцүүхэн хоёр хувааж байгаад тайрч эхэлнэ. Хэт их нямбайлж цаг зарцуулвал хүүхдийн тэвчээр амархан алдагддаг тул аль болох баримжаа зөв авч хурдан тайрахыг хичээ.
- Тайрч дууссаны дараа толинд харуулж ямар хөөрхөн хүүхэд болсоныг магтаж өгөх хэрэгтэй.
unen unen