Хүүхдэд ямар нэг зүйлийг урьдчилан сануулахад насанд хүрэгчдээс ч илүү сайн хүлээн авдаг. Тиймээс дэлгүүр орохын өмнө “өнөөдөр зөвхөн бөмбөг авна, найзын чинь төрсөн өдрийн бэлгийг л авна шүү ” гэж яах гэж ирсэн зорилгоо сануулаарай.
Дэлгүүрийн түрдэг тэрэг эсвэл өөрийнх нь тэргэн дээр бэхэлгээтэй суулгахыг хичээ. Тэгвэл энийг ч авна, тэрийг ч авна гэж дэлгүүрээр нэг гүйж хүндрэл учруулахгүй.
Хэн нэгэнд бэлэг авахаар явж байгаа үедээ “Өнөрөөд энэ ном таалагдах болов уу? Ямар бэлэг сонговол дээр вэ?” гэх мэтээр багаас нь өөр хүнд бэлэг өгөх өгөөмөр сэтгэлгээг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр тоглоом, ном зөвхөн өөрийнх нь гэсэн ойлголт суухгүй сайн талтай.
Дэлгүүрээс гарахын өмнө хүүхдээ сайн байсныг нь шагнаж багахан, хямд төсөр бэлэг авч өгөн баярлуулж болно. Эсвэл худалдагчаас дэлгүүрт үнэгүй өгдөг сурталчилгааны ямар нэгэн наадаг цаас, жижигхэн тоглоом байгаа эсэхийг асуугаарай.