Миний хүүхдийн нүдний хараа зүгээр байгаа

2017 оны 12-р сарын 14 өдөр, 18 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haraa

Хүүхэд сайн хараатай байх нь юмыг тод харахаас гадна эрүүл байж, сайн сайхан амьдрахын нэгэн чухал хэсэг болдог. Долоогоос арван нас хүртэл тархины хараатай холбоотой хэсэг үргэлжлэн хөгжсөөр байна. Тиймээс хүүхдийнхээ нүдний хараанд багаас нь анхаарал тавьж, ямар нэгэн согог илэрсэн тохиолдолд эртхэн арга хэмжээ авбал илүү үр дүнтэй байдаг.

Хүүхэд төрсөний дараа эмч харааг шалгаж, цаашдын үзлэг бүрт үргэлжлүүлэн шалгадаг. Хүүхдийг гурав эсвэл дөрвөн настайд эмч хөнгөн маягийн хүснэгт ашиглан нүд тус бүрт үзлэг хийх ёстой. Хэрэв хүүхдийн эмч ямар нэг асуудал илрүүлвэл нүдний мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

Зарим хүүхэд нялхдаа үе үе солир харж ээж аавыгаа сандаргах үе бий. Энэ нь хэвийн үзэгдэл боловч зургаан сартайгаас хойш солир харсан хэвээр байвал яаралтай эмчид үзүүл. Нүдний дасгал, шил, наалт, хялбар хагалгаа гээд олон янзын эмчилгээ бий тул сандарсаны хэрэггүй.

Сургууль дээр, тоглож байх үед хүүхэд нүдээ гэмтээх үе гардаг. Мөн янз бүрийн спортоор хичээллэх үед нүдний гэмтэл гарах нь олонтаа. Тиймээс тухайн спортод тохирсон, зориулалтын дуулга, нүдний шил зүүж занших нь чухал. Юутай ч их бага хэмжээгээр нүдээ гэмтээсэн тохиолдолд аль болох яаралтай эмнэлэг ороорой. Химийн бодис нүдэнд орсон үед тэр даруй бүлээн усаар хэд хэдэн удаа зайлж, өвдөлт, хорсолт, улайлт гэх мэт ямар нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлсэн нь дээр.

Хэрэв хүүхэд сурлагадаа муудаж, хичээлдээ сонирхолгүй болж эхэлвэл харааг нь шалгуулахад гэмгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх