Жирэмсэн эмэгтэйчүүд яагаад илүү эмзэг бас ааштай байдаг вэ

2018 оны 05-р сарын 07 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jiremsen-zuvluguu-300x200

Жирэмсэн эмэгтэйчүүд түмэн төрлийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Түрүүхэн инээгээд сууж байсан хүн эргээд харахад уйлаад сууж байх жишээтэй.

Жирэмсэн болсон цагаас эхлэн төрөх хүртэл хүний гормонь буюу дааварт маш ихээр өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас зан чанар, сэтгэл хөдлөлд байнга нөлөөлж байдаг. Амьдралд орж буй өөрчлөлт, төрөх айдас зэрэг нь нэмэлт болж сэтгэл санааг улам тогтворгүй болгодог.

Тиймээс хань нөхөр, гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүс жирэмсэн хүнийг ойлгож, сэтгэл санааг нь тайван байлгах чухал. Мөн өөрөө дараах байдлаар сэтгэл хөдлөлөө аль болох тогтвортой байлгахыг хичээж болно.

Идэвхитэй бай: Төрөх явц, шинэ ээж болох зэргээс эмээж санаашран гэртээ суухын оронд аль болох тэр талын мэдлэгээ өргөжүүлж суралцахыг бод. Төрөхтэй холбоотой сургалт хичээлд хамрагдаж, жирэмслэлттэй холбоотой вэб сайт, сонин сэтгүүл унш. Бусад ээжүүдтэй өөрийнхөө санаа зовж байгаа зүйлийн талаар илэн далангүй ярилцаж туршлага судлах хэрэгтэй.

Өөрийгөө эрхлүүл: Нөхөр, найз, гэрийнхнээ намайг тоосонгүй гэж гомдоллож суухын оронд өөрөө өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүл. Жишээ нь гоо сайхан, үсчингээр үйлчлүүл. Найзтайгаа хамт кино жүжиг үз. Өөртөө анхаарал тавих нь гэдсэндээ байгаа хүүхдэд ч сайн нөлөөтэй.

Тусламж ав: Хэрэв сэтгэл хөдлөлийн асуудал тань хальж яагаад ч барьж дийлэхгүй хоёр долоо хоногоос дээш болвол эмчдээ хандах хэрэгтэй.

Өөрийгөө нээ: Чамайг ямархан сэтгэл хөдлөлийн замаар явж буйг чи өөрөө гаргаж хэлэхгүй бол хэн ч тааж мэдэх аргагүй. Ялангуяа нөхөртөө яг ямар байгаагаа, яавал дээр болох талаар үнэнчээр ярь. Дотны хүнтэйгээ сэтгэлээ уудлан ярих жирэмсэн үед маш их тустай байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх