Балчир хүүхдийн уйлж, арагшаа савж унадаг шалтгаан

2017 оны 12-р сарын 26 өдөр, 09 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuhed

Олон нийтийн газар бага насны хүүхэд чинь чангаар уйлж, арагшаа савж унан таныг эвгүй байдалд оруулж байна уу? Юуны өмнө үүнээс ичиж зовох хэрэггүй. Учир нь хоёроос дөрвөн насны хүүхэд бүрт ийм үе байдаг ба ингэлээ гээд учир мэдэхгүй нялх үрээ шийтгэж болохгүй.

Энэ үед хүүхэд өөрийгөө ойлгуулж, өрөөлийг ойлгож эхэлдэг чухал үе шат байдаг. Хүслээ бүрэн илэрхийлж, хүний хэлсэнийг гүйцэд ойлгож чадахгүй харилцааны асуудлаас болж уйлах, тийчлэх, цохих, хазах гэх мэт үйлдэл хийдэг.

Харин ямар нэг зүйл авах хүслийн улмаас уйлж, тийчэлвэл үгүй гэж хэлээд өөр зүйлээр сатааруулах эсвэл тоохгүй байвал аяндаа тайвшрах болно. Уйлах болгонд хүссэн зүйлийг нь өгвөл “уйлж, хашхирахаар юуг ч авч болдог” гэсэн  буруу бодлыг суулгана гэсэн үг.

Гэртээ, хүмүүсийн хажууд адилхан дүрмийг баримталж занших нь хүүхдийн хүмүүжилд асар их нөлөөтэй. Тухайлбал гэртээ хоолны хаалт зүүж сургаагүй хүүхдээ хоолны газар очоод зүүлгэх гэж шаардаж болохгүй. Гэр бүл дотроо баярлалаа гэдэг үгийг хэлж сургаагүй байж хэн нэгэнд баярлалаа гэж хэлсэнгүй гэж дуугаа өндөрсгөхгүй байх ёстой.

Энэхүү хэцүү үеийг өнгөрөөж чадвал өсвөр нас хүртэл ихэнхдээ дардан зам хүлээж байгаа сайхан мэдээгээр дуусгая.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх