Ирээдүй болсон хүүхэд багачуудаа сайхан амьдраасай гэж эцэг эх бид чин сэтгэлээсээ хүсэх нь мэдээж. Эрүүл, чийрэг өсгөхийн хажуугаар сурч боловсрох орчинг багаас нь бүрдүүлж өгснөөр хүүхдүүдийн маань ирээдүй илүү гэрэлтэй болдог.
Зөвхөн үнэтэй сургалт, дугуйланд хамрагдаж, төлбөр өндөртэй сургуульд явснаар сурч боловсрох нөхцөл бүрдүүллээ гэж эндүүрч болохгүй. Хүүхдийнхээ өдөр тутмын амьдралд ойр байж, цагийг хамт өнгөрөөх нь үүнээс ч илүү үр дүнтэйг битгий мартаарай.
* Өдөрт хүүхэддээ нэг шинэ үг эсвэл насанд нь тохирсон хэлц үг зааж өгч оройн хоол идэх үед тухайн үг орсон өгүүлбэр гэр бүлийн гишүүд тус бүр хэлж тоглох.
* Хүүхэдтэйгээ хамт хайчилбар хайчлах, баримал, усан будгаар тоглохдоо шинэ үг бүтээж цээжлэх
* Гэр зуурын ажил хамт хийхдээ, салхинд алхахдаа эсрэг тэсрэг үг хэлж тоглох, нийслэл, улсын нэр сөөлжлөн хэлэх, амьтад, хүнсний бүтээгдэхүүн нэрлэх гэх мэтээр хүүхдийнхээ насанд тохирсон үгсийн сантай холбоотой тоглоом зохиогоорой
* Хүүхэд эцэг эхийгээ тоглоомонд оролцсон тохиолдолд илүү идэвхитэй байж шинэ юм хурдан сурдагийг санаарай.