Пицца хийж сурцгаая

2020 оны 11-р сарын 24 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
meksikanskaya-pitsa

ХИЙХ 1-Р ХУВИЛБАР

ОРЦ: Гурилд орох материал: Гурил 350 гр, 2 ширхэг өндөг, 40 грамм хөөлгөгч, 50 грамм цөцгийн тос, 150 грамм бүлээн ус, давс.

Хачирт: Хиам 500 гр, улаан лооль 500 гр, кетчуп 100 гр,бяслаг 200 гр, мөөг 150 гр, давс, хар перец.

Бэлтгэх хугацаа 15 минут.

Чанах хугацаа 30 минут, 4-6 хүнд зориулагдсан.

Хийх арга: Өндөг, давс, цөцгийн тос, хөөлгөгч болон бүлээн усаар зуурмаг хийж гурилаа зуураад 30 минут бүлээн газар амраана. Улаан лооль, мөөг болон хиамаа нимгэн хэрчинэ. Пиццаны гурилыг ойролцоогоор 1 см зузаантай элдэж, шарах шүүгээний ширмэн дээр тавиарай. Пиццаны гурилыг кетчупээр өнгөлж, үүн дээрээ мөөг, улаан лооль болон хиамаа тавьж өгнө. Давс болон перецийг амт оруулах төдийгөөр , мөн бяслагаа цацаарай. Шарах шүүгээний 210 градуст 25 минут шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ.

 Жич: Бяслаг нь хатуу болон үйрмэг байж болох бөгөөд хэрвээ хатуу бол үрэгчээр үрээрэй.

Хийх 2-р хувилбар:

Орц: Гурил 300 гр, хөрөнгө 20 гр, ус 125 гр, давс ½ цайны халбага, зайдас  буюу хиам 100 гр, загасны цул мах, утсан мах 4-5 зүсэм, повоор, бяслаг, 2-3 зүсэм жимс.

Хийх арга: Саванд гурилаа шигшиж хийгээд голд нь хонхойлгож, хөрөнгөө цацан бүлээн ус хийж, тэрхэн хэсэгт нь хутган исэлдэлт явагдаж эхэлтэл түр тавина. Үүн дээрээ давс ургамлын тос хийгээд хутгаж нухна. Бага зэрэг гурил цацаж бүтээгээд дулаан газар тавьж хөөлгөнө. Дараа нь 220С-т түр гурилаа тавьж ээнэ. Вандан дээрээ хуурай гурил цацаж бэлэн зуурмагаа тавьж элдэнэ. Тосолсон тэвшинд элдсэн гурилаа тавиад хуруугаараа дару хүрээ гаргана. Сонгиноо цагираг, хиам, улаан лоолио дугуй хавтгай хэрчиж бэлтгэнэ.

Дугуй элдсэн зуурмаг дээрээ хиам, улаан лооль, загасны цул мах, бяслагаа алаглуулж, сараалжлуулан тавиад халуун ногоо цацаж, ургамлын тос дээрээс нь жигд шүршиж өгнө. Ингээд 10 минут байлгана. Дараа 220С-ын температурт 20-25 минут жигнэж болгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх