Орц:тахианы мах -250 гр
Дүпү- 250 гр
Наран цэцгийн тос
Элсэн чихэр-амны халбага
Давс- жижиг халбагаар
Архи- том халбагаар
Томатны кетчуп-2 том халбага
Цуу- 1 том халбага
Сүмс бэлтгэх: Халбага архи ,томатны кетчуп болон цуугаа сайтар хольж хутгана
Хийх арга: Тахианы махаа нарийн хөшиглөнө .Дүпүүгээ усгүй хуурай болгоод махтайгаа холин хутгаад архи, элсэн чихэр давсаар амтална. Амталсан махаа бөөрөнхийлөөд наран цэцгийн тосонд сайтар шарна. Шарсан мах болмогц бэлдсэн сүмсэндээ дүрж амтална.