Давхар эрүүгээ арилгах дасгал

2017 оны 09-р сарын 26 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
download

Таргалалт явагдаж байгааг илтгэдэг нэг зүйл бол давхар эрүү юм. Биеийн бусад хэсгийн таргалалтыг хувцасны цаана нууж болох  ч давхар эрүүг нуухад тун хэцүү бөгөөд энэ нь таны нүүрний хэлбэрийг өөрчилж, гоо сайханд  тань халддаг.  Иймд та давхар эрүүг гарсны дараа бус гарахаас өмнө урьдчилан сэргийлэхийн тулд тосон иллэг хийж, аль болох өндөр дэрнээс татгалзаж цэх унтахыг хичээх хэрэгтэй.

Хэрэв та давхар эрүүтэй бол дараах дасгалыг хийгээрэй

1.    Толгойгоо гэдийлгэн алгуурхан эрүүгээ өргөж, хүзүүнийхээ булчинг чангална /10 секунтээр, 5-6 удаа хийнэ/

2.    Доод уруулаа шүдээ харагдтал доош сунгаж хүзүүний булчин чангална  /10 секунтээр, 5-6 удаа хийнэ/

3.    Гараа зангидан эрүүнийхээ доор барин тулан амаа ангайх гэж оролд  /5-6 удаа хийнэ/.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх