Цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025 оны 04-р сарын 09 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Мөн 10-нд Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, 11-нд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,

Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар зорчих,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх