Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд /2004-2024/ тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад тохиолдсон байна.
Тухайн хугацаанд тохиолдсон ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Иймд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.