Дашнямтай өдөр

2025 оны 04-р сарын 01 өдөр, 09 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana
2024 оны 4 сар.
Хаврын дунд шарагчин туулай (бага) сар, 1 цагаан мэнгэ, хий суудал
-Аргын тооллын 4 дүгээр сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 3, цагаан хулгана, мэнгэ 4 ногоон, суудал гал, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, арвидах барилдлагатай өдөр. Дашням, хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:22.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин морь, могой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх