Манай улс Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийх төслийг боловсруулж байна

2025 оны 03-р сарын 31 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4ebe2a70041182f21a071753e1660f8c

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд  Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг 2024 оноос эхлүүлж, Гэр бүл, хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яам болон Австралийн Нийгмийн үйлчилгээний яам хамтран Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг боловсруулж байна.

 Талууд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх 2 дахь удаагийн уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ үеэр хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогт нийцүүлэн хэлэлцээрийн ерөнхий агуулга, зарчмын талаар ерөнхий зөвшилцөлд хүрч, дараагийн шатны хэлэлцээг 06 дугаар сард хийхээр тохирлоо.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 онд манай улсын 16 мянга орчим иргэн байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх