Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 93 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, тав нь салхи шуурга, нэг нь цасан шуурга, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдлээ
2025 оны 03-р сарын 31 өдөр, 13 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
