Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

2025 оны 03-р сарын 14 өдөр, 12 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
received_1225715945559128

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд  хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.

Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг Ерөнхийлөгч хэлээд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.

Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.

2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.доллар байна.Манай улс нэг сая гаруй ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг.

Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг юм.

1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар:

  1. Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/
  2. Улаанбаатарын хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/
  3. Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/
  4. Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/
  5. Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/
  6. Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/
  7. Улаанбаатарын халиман цавууны цех /1975 он/
  8. Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/
  9. Улаанбаатарын нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/-ийг барьжээ.

Бизнес форумын үеэр Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.

Форумыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх