Чехэд 14 мянга гаруй монгол иргэн амьдарч байна

2025 оны 03-р сарын 12 өдөр, 18 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
received_3993868564192809chhh

Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Прага хот дахь Элчин сайдын яаманд зочиллоо.

Эх орон, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон бүс нутагт улсаа сурталчлан таниулахын төлөө улам хичээн ажиллахыг Ерөнхийлөгч захилаа.

Мөн гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээлээ.

Чех Улсад манай улсын 14 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг. Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28 хувь гэсэн үг юм. Иргэдийн 10 мянга гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97 хувь нь   оёдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг.

Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1,217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн их, дээд сургуульд суралцжээ.

Прага дахь Элчин сайдын яам жилд дунджаар 6,000 орчим иргэнд консулын үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх