Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

2025 оны 02-р сарын 26 өдөр, 14 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67be8f2bb754a95b1a29e204

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх