Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил үйл хэрэгтэй үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан хүний их эмч Магилжавын Балжмаа ,Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт хөгжлийн төвийн дарга Загдсүрэнгийн Болдсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Цэрэндашийн Нацаг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Жавсангийн Ням-Осор, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Дамдингийн Энхтуяа, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт хөгжлийн төвийн ерөнхий менежер Шагдарын Ядмаа нарыг шагналаа.
Алтан гадас одонгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Лхамсүрэнгийн Баярлах, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Намнансүрэнгийн Баяржаргал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Жанлавын Болд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Пагамын Дашдулам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Балдандоржийн Дунгаамаа ,Хараагүйчүүдийн Бэст массаж төвийн бариа засалч Содномын Нэмэхбаяр,Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Шатарын Нямдорж,Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Рэнцэндоржийн Сэргэлэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Ширхүүгийн Өлзийтогтох, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Долгорсүрэнгийн Энхтайван,Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан Гомбосүрэнгийн Энхдолгор, Хувиараа хөдөлмөр эрхлэгч Санжаагийн Оюун-Эрдэнэ нарыг шагнаж урамшууллаа.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Хараагүй хүмүүсийн хөгжлийн төвийн цехийн дарга Онгоодойн Нансалмаа, Хараагүй хүмүүсийн сургалт хөгжлийн төвийн оёдолчин Сүхбаатарын Энхцэцэг, Баянгол дүүргийн хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Тунгалаг,Нийслэлийн 34-р сургуулийн бага ангийн багш Дашнямын Эрдэнэчимэг нарыг шагнаж урамшууллаа.