УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна

2025 оны 02-р сарын 22 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
par

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлалын зорилго нь Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх