Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр нийт 1968 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1468, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.