Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна

2025 оны 02-р сарын 13 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A2380

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Нийт нутгаар цасны дундаж зузаан ихэнх нутгаар 3-7 см, Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна.

  Аймгийн хэмжээнд 2024-2025 онд урьдчилсан байдлаар 18 сумын 89 багийн 6.5 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд  02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар сумын нөөцөөс Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн сумд 55 тн өвс, 5 тн тэжээлийг зарцуулж, 845 тн өвс, 517 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

Мөн  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн  анхдугаар хуралдаанаар 5 бүлэг 30 заалт ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 293.7 сая төгрөгийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Энэ онд Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургадугаар сард зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх