Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн ээлжит “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээг 2 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус оролцсон бөгөөд тэдэнд гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Арга хэмжээний үеэр сурагчид дипломат алба, түүний онцлогийн талаар асуулт асууж, идэвхтэй оролцсон юм.
Арга хэмжээний хүрээнд оюутнууд Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхлоо.