Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх бүртгэлийн хугацаа сунгагдлаа

2025 оны 02-р сарын 12 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
XMT_2671

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаал, мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардсан офицер албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг ахлагч албан тушаалын сул орон тоонд;

Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

Цахимаар бүртгүүлэх бол дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон https://tally.so/r/mVbXaM ирүүлнэ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх