Т.Мөнхтуяа: Хууль хэрэглээ гэдэг бидний ажил болохоос мөнгө биш

2025 оны 01-р сарын 31 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
umguulugch

Хууль зүйн  магистр, Хууль зүй албаны тэргүүний ажилтан өмгөөлөгч Т. Мөнхтуяа 30 гаруй жилийн түүхтэй өмгөөллийн ажилдаа хэдийнэ ээнэгшжээ. Учир нь, ажил амьдралын ухаан тэлсэн хүмүүс хэлэх үг, хийсэн зүйлтэй байдаг юутай үнэн ажгуу. Иймд олон жилийн туршлагатай өмгөөлөгч түүний  “Монголын өмгөөлөгчдийн холбоо” хэмээх их айлтай хувь заяагаа холбож, өмгөөлөгч болсон тэрхүү он цагт эргэн очиж, залуу өмгөөлөгчдөдөө хандаж хэлсэн сургаалын үгийг нь сэтгүүлээрээ дамжуулан дайж буйгаа хүргэе. “

Т.Мөнхтуяа өмгөөлөгч 1991 онд МУИС-ийн нийгмийн ухааны факультетийн хуулийн ангийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгсөөд зургаан жил шүүгчээр нийтдээ 35 жил шүүгч,өмгөөлөлийн байгууллагад залуу хойч үедээ үлгэр дууриал болсоор явна.

Онцолбол, хүний эрх зүйн талаас хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр практик туршлаган дээрээ тулгуурлан олон хэрэг дээр судалгаа шинжилгээ хийж, хууль хэрэглээний ойлголт, онол практикийг хослуулан ажилласаар ирэв. Эдгээр өмгөөллийн санд багтсан хэргүүдээсээ гэр бүлийн салалт, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа ээдрээтэй зүйлийг олж харсандаа үргэлж сэтгэл эмзэглэж явдаг гэв. Бахархууштай нь, энэ хугацаанд Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх, боловсрол, гэр бүл, хүчирхийллийн тухай багц хуулиуд гарчээ.

Энэ дашрамд өмгөөлж байсан нэгэн хэргийнх нь тухай дурьдахад: 2015 онд Монгол Улсад ажиллаж амьдарч байсан “местный” оросуудын хооронд үр хүүхэд, эд хөрөнгийн талаар маргаан үүссэн байна. Энд гэр бүл салалт маш хор уршигтай, зөвхөн нэг гэр бүл биш, гэр бүлийн бүх гишүүд, цаашилбал, садан төрлийн холбоотой хүмүүсийн эрх ашиг давхар яригддаг зүйл. Маргааны явцад буюу эхний шатанд хүүхдээ нэг нэгээр нь авсан. Харин хоёр дахь буюу дээд шатанд 2 хүүхдийг аавд нь үлдээсэн учраас онцлог хэрэгт тооцогдож байв.

Яагаад гэвэл, эрэгтэй хүн хүүхдээ авах нь маш ховор тохиолдол. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн байгууллагын шинжээчийн дүгнэлт голлох байр суурь эзэлдэг юм байна гэдэг нь илт харагдаж байсан гэдэг. Үүнд шинжээчдийн оюун мэдлэг, ур чадвар,үр хүүхэд аав ээжийнхээ алинд нь илүү ойр дотно хайртай вэ гэдэг нь ч давхар асуудал болж байгаа юм. Нөгөө талаас хүүхдийн эрх ашгийг хамгаалах конвенцэд Монгол Улс нэгдэн орж, хүүхдийн санал дээд эрх гэж үзсэн учраас Улсын дээд шүүх тэдгээр 7-оос дээш насны хүүхдүүдийг аавтайгаа байхыг хүссэн саналыг үндэслэн аавд нь өгсөн байдаг. Тухайн хэрэгт хариуцагч тал болох эмэгтэй хуулийн байгууллагатай маш их тэмцэж байсан нь мэдээж. Энэ үеэр миний бие манай улс хүүхдийн эрх ашгийг хамгаалж, дээдэлсэн маш олон хуультай юм байна гэдгийг тус хэрэг дээр олж харж билээ гэсэн юм.

Тийм учраас залуу өмгөөлөгчдөдөө өмгөөлөл гэдэг мөнгө биш, тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж ямар байна, юуг хүсч байна вэ гэх зэргээр хуулийн ойлголтуудыг маш сайн тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй.Тухайлбал, үйлчлүүлэгч гэрээгээр хохирсон байлаа гэхэд гэрээнийх нь заалтуудыг нэг бүрчлэн судалж, ялгаж үзэх ёстой. Бидний үеийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ хайрлаж яг л сэтгэлээрээ ханддаг. Мэдээж бидэн дээр баярлаж хөөрсөн хүн ирдэггүй. Тийм учраас нэгдүгээрт: битгий мөнгөөр хэмж, тухайн үйлчлүүлэгч маань хуулийн ямар эрх зүйн үндэслэлээр хохирсон бэ гэдгийг нарийвчлан сайтар судлах, хоёрдугаарт: тухайн хүнтэйгээ урьдчилан уулзаад, өмгөөлөх үү, үгүй юу гэдгээ ярьж тохирно. Гуравдугаарт: залуучууд хууль, эрх зүйн маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Монгол Улсын хуульд тухайлбал, зээлийн маргааныг шийдвэрлэхэд барьцааны тухай, үл хөдлөх хөрөнгийн барьцаа, банкны барьцааны хууль зэрэг чиглэл чиглэлээр нь тодорхой заасан байдаг. Эндээс харахад хууль хэрэглээ гэдэг бидний ажил болохоос мөнгө биш. Тиймийн тулд үйлчлүүлэгчээ судалж, гэрээ хийхээр бол өмгөөллийн ажлын туршлагаасаа танилцуулж, үйлчлүүлэгчийнхээ амьдралын боломжинд нь нийцсэн үнэ хөлс санал болгоно. Гэтэл манай сүүлийн үеийн залуучууд маш өндөр хөлс хэлдэг нь маш буруу. Тийм учраас ажлаа мөнгөөр битгий хэмж гэдгийг л ахин дахин захиж байлаа. Бас залуучууд хэрэг маргаанаа ганцхан шатны шүүх хурлаар оруулж хурлаа дуусаад л “би яллаа, бид яллаа” гээд нүүр номондоо бичдэг. Эцэслэн шийдээгүй хэргийг олон нийтэд зарлаж болохгүй гэдгийг манай Холбооны ёс зүйн дүрэмд ч заасан байгаа. Хувь заяагаа шийдүүлж байгаа үйлчлүүлэгчид хуулиар явсан гэдгээ олон нийтэд зарлан тунхаглах тийм дуртай биш. Энэ нь хүний нууц бөгөөд залуучуудад зохимжгүй асуудал. Би хувьдаа 30 гаруй жил өмгөөлөл хийхдээ ялсанаа ярьж байгаагүй. Харин дээрх орос гэр бүлийн маргаан хүссэн хүсээгүй тухайн үедээ нийгэмд шуугиан болж байсан юм. Манай нэг өмгөөлөгчийг өмгөөлөх үйл ажиллагаатай нь холбоотой эрүүгийн хэрэгтэн болгосныг мөн бид цагаатгуулж байлаа. Өмгөөлөгч бид шүүх хуралдааны оролцогчийн хувьд нэг тал. Тийм учраас хурлаас гараад бие биесээ өөлж муу хэлж болохгүй, харилцан суралцаж, өөртөө тусгаж санаа авах зүйлүүдээсээ чөлөөтэй авч хэрэгжүүлж явах нь бидний ажлын ололт амжилт юм. Миний хувьд өнөөдөр ч наад зах нь хууль хэрэглээ, гаргалгаа гээд бусдаас суралцаж, хүндэтгэлтэй ханддаг. Нөгөө талаар манай “Монголын Өмгөөлөгчдийн холбоо” хэмээх дээд байгууллага маань ахмад өмгөөлөгчдөө жил бүрийн “Ахмадын өдөр”, Цагаан сараар хүлээж авч хүндэтгэл үзүлэх ажлыг хэвшүүлж чадсанд баяртай байдаг. Энэ үеэр халуун залуу насандаа Шүүх хурлын танхимд уулздаг байсан одоо зоогийн ширээний ард хамтдаа сууж хэрэг маргаанд явж байсан талаараа дурсамж яриа өрнүүлэхэд хичнээн сайхан байдаг гээч. Энэ мэтээр холбооны зүгээс ахмадууддаа чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг учраас албан ёсоор баярласан талархсанаа илэрхийлэхийг хүсч байна. Нэмж хэлэхэд миний бие 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай хамтарч “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны аргачлал-”ыг боловсруулж 28 аймагт явуулсан. Мөн энэ ондоо “Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт сургалтыг 150 өмгөөлөгчдийн дунд зохион байгуулсан. Үүгээрээ гарын авлага гаргасан өмгөөлөх дүйцэх эрхийн захирал хүн хэмээсэн билээ. Ажил үйлсийн айзам хэмнэл, хуульч,өмгөөлөгч хүний торгон мэдрэмжээр өмгөөллийн ажилдаа гярхай хариуцлагатай, үйлчлэгчээ гэсэн эерэг сэтгэлээр хандаж, үүгээрээ бусаддаа түүчээ болж яваа танд эрүүл энх, урт удаан наслахыг мянга мянган өмгөөлөгчдийнхөө өмнөөс хүсэн ерөөе.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх