Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2025 оны 01-р сарын 31 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buh

Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргажээ.

02.02 Ням. 11:00 цагт
Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
02.08 Бямба. 11:00 цагт
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
02.09 Ням. 13:00 цагт
“Баянзүрх хайрханы хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
02.15 Бямба. 13:00 цагт
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин – 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг
/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД
02.20 Пүрэв. 11:00 цагт
Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
02.23 Ням. 09:00 цагт
Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
02.24 Даваа. 11:00 цагт
Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
02.25 Мягмар. 11:00 цагт
Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
02.26 Лхагва. 13:00 цагт
Битүүний барилдаанд оролцох сум, аймаг, цэргийн цолтны урьдчилсан шатны барилдаан /Тоо хязгаарлахгүй/
02.27 Пүрэв. 13:00 цагт
Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
02.28 Баасан. 13:00 цагт
Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.
buhiinn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх