Ахмад настан хөдөлмөр эрхлэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлнэ

2025 оны 01-р сарын 27 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
011

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүдээс 2025 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд санал авах уулзалт зохион байгууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр арга хэмжээг жил бүр ХЭҮЗ-ийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлдэг.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор нийт 5 хөтөлбөр батлагдсан бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийг өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх, төрийн байгууллагуудын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг зорилтот бүлгийн иргэдэд нэгдсэн удирдлага, арга зүй, зохион байгуулалттайгаар хүргэх, төсөл хөтөлбөрүүдийн чанарт анхаарч хэрэгжилтийн үр дагавар, үр нөлөөг сайжруулах талаар төлөвлөгөөнд тусгаад байна.

2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөөг гишүүдэд танилцуулж, тэдний саналыг сонссон. Мөн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдтэй онлайн уулзалт хийж, санал авлаа.

Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөл ойрын хугацаанд хуралдана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

012

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх