Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1498, гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.