АТГ: Эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

2025 оны 01-р сарын 13 өдөр, 14 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 1 дүгээр сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 76 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 863 хэрэг шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 4 объектод нэгжлэг хийж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх