Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэг алба хаагчийг гэртэй болголоо.
Тодруулбал, энхийг сахиулагч алба хаагчид ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Сумъяад өргөө цагаан таван хана гэрийг бэлэглэсэн юм.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа болон ахмад ажилчидь иргэдэд гэр бэлэглэдэг сайн үйлсийн аяныг 2017 оноос хойш зохион байгуулж байна.