Өнөөдөр шарагчин хонь өдөр

2024 оны 12-р сарын 21 өдөр, 09 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil
-Аргын тооллын 12 дугаар сарын 21. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 21, шарагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, од бага морь-10, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай. Өвлийн туйл улирал-18:14.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:02.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, сайн үйлийг эхлэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх